Прокуроруудад зориулсан сургалт зохион байгууллаа

2024-04-29 02:00 | Мэдээ

Санхүүгийн мэдээллийн алба болон Улсын ерөнхий прокурорын газар АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны зөвлөхтэй хамтран 2024 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд прокуроруудад зориулан “Хилийн чанадаас санхүүгийн эсвэл цахим нотлох баримтыг олж авахтай холбоотой тулгамдаж буй сорилт ба бэрхшээлүүд, шийдлүүд ба шүүх хуралдааны явцад олж авсан нотлох баримтыг зохистой ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгууллав. Сургалтад нийт 30 гаруй прокурор оролцсон бөгөөд сургалтын эхний өдөр санхүүгийн нотлох баримтууд, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхэд тулгамдаж буй сорилт бэрхшээл, анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцууллаа.

Сургалтын хоёр дахь өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлигын гэмт хэргийг нотлоход санхүүгийн болон цахим нотлох баримтыг хэрхэн ашиглах талаар олон улсын сайн туршлагыг хуваалцсанаас гадна оролцогчид багт хуваагдан кэйс жишээн дээр ажиллав.