Буцах

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх хамтын ажиллагааны зөвлөлийн хурал боллоо

Огноо: 2020/02/13

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны (СМА) дэргэдэх хамтын ажиллагааны зөвлөлийн хурал 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдав.

Тус хурал дээр дараах асуудлуудыг хэлэлцэв:

  • СМА-ны бүтцийн өөрчлөлт болон зохион байгуулалтын талаарх танилцуулга;
  • Хамтарсан бүлгийн тайланг хэлэлцэж, хариулт бэлдэх, Азийн хөгжлийн банк /АХБ/-ны зөвлөхийн саналыг хэлэлцэх;
  • Хамтарсан бүлгийн тайлангийн үр дүнд үндэслэн, ажлын төлөвлөгөөг шинэчлэх;
  • Нэгдсэн цахим хуудасны асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
  • Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсгийг хуралдуулах;
  • "Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон мэдээлэл солилцох нь" сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд хөндөгдсөн асуудлуудыг хэлэлцэх;
  • Арилжааны банкуудын дансны хуулга ирүүлэх маягтыг нэг хэлбэрт оруулах.

Хэлэлцэсний үр дүнд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд:

  • СМА www.amlcft.mn веб хуудасны танилцуулга бэлдэх;
  • Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсэг хуралдах, хурлын үр дүнг дараагийн ХАЗ-ийн хуралд танилцуулах;
  • “Эцсийн өмчлөгчийг тогтоохтой холбоотой асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • Арилжааны банкуудын дансны хуулгыг нэгтгэх асуудлаар СМА, холбогдох хууль сахиулах байгууллагууд хамтран уулзалт хийх, уулзалтын үр дүнг ХАЗ-ийн дараагийн хуралд танилцуулах.