Буцах

Санхүүгийн мэдээллийн албанаас Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид зориулсан мэдээлэх үүргийг таниулах сургалтыг зохион байгууллаа

Огноо: 2020/05/22

Санхүүгийн мэдээллийн албанаас Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид зориулсан мэдээлэх үүргийг таниулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулинд орсон өөрчлөлт мөн нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид нь хуулиар ямар үүрэг хүлээсэн талаарх сэдэвт сургалт боллоо. Уг сургалтыг Санхүүгийн мэдээллийн алба болон Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтанд Прайсоутерхаус Күперс ХХК-ийн 20 гаруй ажилтан хамрагдсан байна.