Монголбанк

Буцах

Монголбанкны 2020 оны онцлох 20 үйл явдлын товчоон

Огноо: 2020/12/30

Монголбанк 2020 онд багтан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас гарах зорилтыг тавьж, холбогдох байгууллагуудтай хамтран эрчимтэй ажиллаа. Олон улсад дэгдсэн Ковид-19 цар тахлаас шалтгаалан ФАТФ-ын хяналтын үйл ажиллагаа зогсох шийдвэрийг ФАТФ-ын Ерөнхийлөгч 3 дугаар сард гаргасан хэдий ч,  Монголбанк болон Засгийн газраас удаа дараагийн хүсэлт тавьснаар хурлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа амжилттай хамгааллаа. ФАТФ-аас 2020 оны 6 дугаар сард Монгол Улсыг хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлсэн тул газар дээрх хяналт шалгалт хийхээр шийдвэрлэснийг зарласан. Үүний дагуу 10 дугаар сард газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарлаа. Уг жагсаалтаас гарахад төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэв. Ийнхүү богино хугацаанд тус жагсаалтаас гарсан нь Монголбанк, түүний дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл болон бусад холбогдох байгууллагуудын хүчин зүтгэл, хамтын ажиллагааны үр дүн байлаа.

Энэ дашрамд хамтран ажилласан төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагуудын хамт олондоо шинэ оны мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.