Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн албанаас Дэлхийн банк болон Япон улсын санхүүгийн үйлчилгээний газартай хамтран виртуал хөрөнгөтэй холбоотой семинарыг зохион байгууллаа.

Огноо: 2021/03/09

Монгол Улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтолцоог сайжруулахаар холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас олон улсын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран цахим сургалт, семинарыг идэвхтэй зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн сургалтад холбогдох төрийн байгууллагууд болон арилжааны банкууд гэх нийт 14 байгууллагын 90 гаруй төлөөлөгчид оролцлоо. Сургалтаар Япон улсын Санхүүгийн үйлчилгээний газраас виртуал хөрөнгийн салбарын сайн туршлагын талаар танилцуулахаас гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар хэрхэн хийх талаар хэлэлцэв.

Японы Санхүүгийн үйлчилгээний газар нь Япон улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангаж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарыг зохицуулж, хяналт тавьдаг газар юм. Япон улсын хувьд виртуал хөрөнгийн үйлчилгээний салбарыг 2014 оноос хойш эрчимтэйгээр хөгжүүлэн энэ салбарын манлайлагч орнуудын нэг болсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 3.5 сая гаруй хэрэглэгч виртуал хөрөнгийн үйлчилгээг идэвхтэйгээр авдаг байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.