Монголбанк

Буцах

goAML програмын тайлан хүлээн авах порталын туршилтыг арилжааны банкуудтай хийж эхэллээ.

Огноо: 2021/03/30

Санхүүгийн мэдээллийн алба нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд мэдээлэл хүлээж авах үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, улмаар мэдээлэх үүрэгтэй бүх этгээдэд зориулсан нэгдсэн порталтай болох зорилгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас Санхүүгийн мэдээллийн албанд зориулан боловсруулсан goAML програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр 2020 оны 1 дүгээр улирлаас эхлэн ажиллаж байгаа билээ. Уг програмыг нэвтрүүлэхэд АНУ-ын Сангийн яамнаас хамтран ажиллах техник туслалцааны хүрээнд бидэнд дэмжлэг үзүүлж ажилласан.

Энэ хүрээнд Санхүүгийн мэдээллийн алба 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс goAML програмын тайлан хүлээн авах порталын туршилтыг арилжааны банкуудтай хийж эхэллээ.

Энэхүү порталд арилжааны банкны комплаенс хариуцсан ажилтнууд тайлагнагч байгууллагаар бүртгүүлэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу мэдээлдэг гүйлгээний тайланг гараар оруулах болон тайланг xml хэлбэрээр илгээх  мөн xml тайланг шалгах зэрэг үйлдлүүдийг хийж гүйцэтгэх боломжтой болж байна. Түүнчлэн Санхүүгийн мэдээллийн албатай мэдээлэл солилцох аюулгүй байдлыг хангасан шинэ орчин үүсгэх, статистик мэдээлэл авах, мэссэж солилцох зэрэг нэмэлт боломжтой болох юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.