Монголбанк

Буцах

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний Эрсдэлийн Үнэлгээний тайлангийн талаар Дэлхийн банкны зөвлөхүүдтэй цахим уулзалт хийв.

Огноо: 2021/06/04

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалын дагуу хийж гүйцэтгэх ажлыг Санхүүгийн мэдээллийн албанаас санаачлан 2020 оны 01 дүгээр сард эхлүүлж, Сангийн сайдын тушаалаар ажлын хэсгүүд байгуулагдаж ажилласан. Энэ хүрээнд банк, үнэт цаас, даатгал, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болон ашгийн бус байгууллага зэрэг нийт 15 салбарын эрсдэлийн үнэлгээг дэд ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн.

Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийснээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх нөөц бололцоог зөв хуваарилах, болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломж нөхцөл бүрдэх юм. Мөн түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны бодит үр дүнг дээшлүүлэх, шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, тогтолцоог чанаржуулах ач холбогдолтой.

Иймд Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайланг эцэслэх ажлын хүрээнд Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний Дэлхийн банкны зөвлөхүүдтэй 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хийсэн цахим уулзалтыг Санхүүгийн мэдээллийн албанаас зохион байгуулав. Уг уулзалтаар эрсдэлийн үнэлгээний тайлантай холбоотой тулгамдаж буй асуудлууд болон эрсдэлийн үнэлгээний үр дүнгийн талаар хэлэлцэж Дэлхийн банкны зөвлөхүүдээс санал зөвлөмжүүд авлаа.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.