Монголбанк

Буцах

“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа-2021” цахим форум болж өндөрлөлөө.

Огноо: 2021/09/24

Санхүүгийн зохицуулах хороо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоо болон Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоо хамтран 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 24-ний өдрүүдэд цахим форумыг зохион байгууллаа.

Цахим форумаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулуу эсхүл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгчдийн салбарын оролцогчдын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой чадавхыг бэхжүүлэх, салбаруудад тулгамдсан асуудлууд болон тэдгээрийн шийдлийг хэлэлцэв.

Тухайлбал мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлал, санхүүгийн хориг арга хэмжээ, цаг үеийн мэдээлэл, салбарын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцсэн бөгөөд Санхүүгийн мэдээллийн албанаас гүйлгээний хяналт, гүйлгээний тайлангийн сэдвээр илтгэл тавив.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн цахим форумд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын 250 гаруй оролцогчид оролцлоо. 

Та бүхэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчидтэй холбоотой гарын авлага, заавар зөвлөмжтэй энд дарж танилцана уу. 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.