Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн албанаас банкнаас бусад салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулан goAML программын талаар танилцуулга хийлээ

Огноо: 2022/01/14

Санхүүгийн мэдээллийн алба нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд мэдээлэл хүлээж авах үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, улмаар мэдээлэх үүрэгтэй бүх этгээдэд зориулсан нэгдсэн порталтай болох зорилгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас Санхүүгийн мэдээллийн албанд зориулан боловсруулсан goAML програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. goAML програм нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн тайлагнах үйл ажиллагааны чанарыг сайжруулж, тус албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүртгэл болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд тайлан, хавсралт мэдээг тайлагнах, хүлээн авах, боловсруулах болон дүн шинжилгээ хийж, хууль, сахиулах байгууллагад шилжүүлэх процессуудыг бүрэн хангах чадалтай цогц систем юм.

goAML программыг банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдүүд зориулан Санхүүгийн мэдээллийн албанаас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр салбарын нийт 200 гаруй төлөөллүүдэд танилцуулга сургалтыг зохион байгуулав. Түүнчлэн тус сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлан болон мэдээлэх үүрэгтэй этгээдийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хүргүүлэн ажиллав.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.