Монголбанк

Буцах

ФАТФ-ын Стратегийн бодлогыг шинэчлэх ажлын хэсгийн цахим хурал 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болж өнгөрлөө

Огноо: 2022/04/04

ФАТФ-аас улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын хэрэгжилтэд бүс нутгийн байгууллагуудаараа дамжуулан хяналт тавьдаг. Энэ хүрээнд хяналтын үйл ажиллагааны стратегийн бодлогыг шинэчлэх зорилгоор Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2019 оны 10 дугаар сард ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ээлжит цахим хурал 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдаж, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн нийт 30 гаруй улс орнуудын төлөөлөгчид оролцлоо. 

Уг цахим хурлаар ФАТФ-ын 5 дахь шатны үйл ажиллагааны журмын төслөөс гадна ФАТФ-ын 40 Зөвлөмжийн техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлын 11 Шууд хэрэгжилтийн үнэлгээний цар хүрээ, хууль эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Улмаар Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн улс орнуудад 4 дэх шатны Харилцан үнэлгээг хийх хуваарийн талаар ярилцав. Түүнчлэн ФАТФ-ын аргачлал, үйл ажиллагааны төлөвлөгөө, ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хяналтад орох нөхцөл, шаардлагыг хэлэлцэж, улс орнуудын төлөөллүүд санал солилцлоо.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.