Монголбанк

Буцах

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” болно

Огноо: 2022/06/21

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас санаачлан судлаачдыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад уриалж сэдэлжүүлэх, дэмжих, бүтээлийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлогын шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох хүсэлтэй судлаачдын бүтээлийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд бүтээлийн хэвлэмэл 2 хувийг Монголбанкны бичиг хэрэгт болон электрон хэлбэрээр fiu@mongolbank.mn цахим хаягаар хүлээн авна.

Уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.