Монголбанк

Буцах

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдал” сэдэвт вэбинарыг зохион байгууллаа

Огноо: 2022/09/01

ФАТФ-аас “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон ил тод байдал” сэдэвт вэбинарыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулав. Тус вэбинарт ФАТФ, Дэлхийн банк, Фидэлити Интэрнэйшнл, Европын Комисс болон Кардиф их сургууль зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, 2022 оны 3 дугаар сард Зөвлөмж 24-т оруулсан өөрчлөлтүүд,  эцсийн өмчлөгчийн ил тод байдалд тавигдаж буй шинэ шаардлагуудын талаар хэлэлцэв.

Вебинарын үеэр хуулийн этгээдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд өртөх эрсдэлийг бууруулах, эцсийн өмчлөгчийн мэдээллийг цуглуулах чиглэлээр бусад улс орнуудын авч хэрэгжүүлдэг сайн туршлагуудыг танилцуулахаас гадна хувийн хэвшлийн оролцоог онцолж, хэрхэн энэ асуудалд хувь нэмэр оруулж болох талаар санал солилцов.

Уг вэбинарын бичлэгийг энд дарж үзэх боломжтой.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.