Монголбанк

Буцах

Малайз Улсын Санхүүгийн мэдээллийн албатай хамтран цахим сургалт зохион байгууллаа

Огноо: 2022/10/06

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргасан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох 40 Зөвлөмжийн үр дүнтэй хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн албанаас Малайз Улсын Санхүүгийн мэдээллийн албатай хамтран туршлага солилцох сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.

Сургалтыг Малайз Улсын Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл удирдаж явуулсан бөгөөд эхний өдрийн сургалтаар “Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх” талаар илтгэл тавьсан бол хоёр дахь өдрийн сургалтаар “Малайз Улсын Санхүүгийн мэдээллийн албанаас санхүүгийн дүн шинжилгээ хийх” туршлагын талаар танилцуулав. Сүүлийн гурав дахь өдрийн сургалтаар “Малайз Улсын ашгийн бус байгууллагын салбарт ФАТФ-ын Зөвлөмжийг хэрэгжүүлж буй туршлага, хууль эрх зүйн орчин, эрсдэлийн үнэлгээний талаар” илтгэл танилцуулж, санал солилцлоо.

Тус сургалтад Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын Ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нийт 50 гаруй төлөөлөл хамрагдлаа.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.