Монголбанк

Буцах

“Виртуал хөрөнгө ашиглан үйлдэгдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах, алдагдсан хөрөнгийг мөшгих систем” сэдэвт сургалт болж өнгөрлөө

Огноо: 2022/10/12

Санхүүгийн мэдээллийн алба, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулсан “Виртуал хөрөнгө ашиглан үйлдэгдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах, алдагдсан хөрөнгийг мөшгих систем” сэдэвт сургалтад Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба,  Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын Ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны нийт 50 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Сургалтыг АНУ-ын “Чейналисис” компанийн бүсийн захирал Жошуа Фүү мэргэжилтэн Ли Нам Сенг нар удирдан явуулсан бөгөөд эхний өдөр Блокчейн, Криптовалютын ерөнхий ойлголтуудын талаар заасан бол хоёр дахь өдрийн сургалтаар виртуал орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг хэрхэн мөрдөн шалгах, илрүүлэх арга зүйг практик жишээн дээр тулгуурлан дадлага кейс ажиллуулсан нь мөрдөгч болон хянан шалгагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.