Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн холбоодын төлөөллүүдэд сургалт зохион байгууллаа

2024-04-23 15:00 | Мэдээ

АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны зөвлөх Монгол улсад хүрэлцэн ирж Санхүүгийн мэдээллийн албатай хамтран 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуульч, өмгөөлөгч, нотариатч, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Монголын Нотариатчдын танхимын төлөөллүүд оролцов. Сургалтаар АНУ-ын Сангийн  яамны зөвлөх мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой олон улсын бодит туршлагаас хуваалцан, сонирхсон асуултуудад хариуллаа.