Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)

Мэдээлэл шинэчилсэн: 2024 он

ФАТФ юу хийдэг байгууллага вэ?

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ (The Financial Action Task Force-FATF) нь дэлхийн хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг олон улсын засгийн газар хоорондын байгууллага юм. ФАТФ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх арга хэлбэр, нөхцөл байдлыг судалж, эрсдэлийг бууруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг баталдаг бөгөөд улс орнууд үр дүнтэй арга хэмжээ авч байгаа эсэхийг үнэлдэг.

ФАТФ нь анх 1989 онд Их долоогийн уулзалтаар байгуулагдсан бөгөөд гишүүн 39 улс, өөрийн бүс нутгийн 9 байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Ингэхдээ улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой хугацааны давтамжтай үнэлж хянадаг ба 2023 онд шинэчлэн баталсан ФАТФ-ын 40 Зөвлөмжийн техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг үнэлэх аргачлалаар харилцан үнэлгээг хийж байна.

ФАТФ-ын гишүүн орнууд:

ФАТФ-ын төрлийн бүс нутгийн байгууллагууд:

ФАТФ-ын төрлийн бүс нутгийн 9 байгууллага нь дэлхийн 200 гаруй улс орнуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо ФАТФ-аас гаргасан олон улсын стандартад нийцсэн байдлаар үр дүнтэй бэхжүүлж хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг бүс нутгийн, бие даасан байгууллагууд юм. Монгол Улс нь 2004 онд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт гишүүнээр элсэн орсон (APG).

Стратегийн дутагдалтай улс орны жагсаалт:

ФАТФ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтыг гарган жилд хоёр удаа нийтэд зарладаг.

2024 оны 6 дугаар сарын байдлаар энэхүү жагсаалтад ямар улсууд багтсан байгааг энд дарж харна уу.