- Терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх нь гарын авлага
-
Зорилтод санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх гарын авлага
Монгол улс Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчинг бий болгох, хууль, эрх зүйн орчинг ФАТФ-ын стандартад нийцүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч байгаа билээ. ОУ-ын стандарт болон НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолд тусгагдсан Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор МУТСТ хууль, Терроризмтой тэмцэх тухай хууль болон дагалдан гаргасан Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой журам зааврыг хэрэгжүүлэх гарын авлагыг СМА-наас боловсруулан гаргалаа. Энэхүү гарын авлага нь Санхүүгийн хориг арга хэмжээтэй холбоотой шаардлагын хэрэгжилтийг сайжруулах, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Цаашид гарын авлагыг сайжруулах, байнгын шинэчлэх, санхүүгийн хориг арга хэмжээтэй холбоотой гарсан хууль, журмын өөрчлөлтийг цаг алдалгүй тусгах шаардлагатай. Тиймээс энэ чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагууд, МҮЭ, иргэн, хуулийн этгээдээс гарын авлагыг сайжруулахтай холбоотой санал, шүүмжийг нээлттэй хүлээж авна. Гарын авлагатай холбоотой санал, шүүмжийг СМА-ны fiu@mongolbank.mn хаягаар болон 11460068 утсаар байнгын хүлээж авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл засах, сайжруулах, өөрчлөх ажиллагааг СМА-ны зүгээс хийнэ.
Гарын авлагатай энд дарж танилцана уу!
-
Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага
Улс төрд нөлөө бүхий этгээдийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарын авлагыг СМА-наас боловсруулан гаргалаа. Энэхүү гарын авлага нь Улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж мэдэх, тэдгээрт эрсдэлд суурилсан арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Цаашид гарын авлагыг сайжруулах, байнгын шинэчлэх, өөрчлөлтийг цаг алдалгүй тусгах шаардлагатай. Тиймээс энэ чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагууд, МҮЭ, иргэн, хуулийн этгээдээс гарын авлагыг сайжруулахтай холбоотой санал, шүүмжийг нээлттэй хүлээж авна. Гарын авлагатай холбоотой санал, шүүмжийг СМА-ны fiu@mongolbank.mn хаягаар болон 11460068 утсаар байнгын хүлээж авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл засах, сайжруулах, өөрчлөх ажиллагааг СМА-ны зүгээс хийнэ.
Гарын авлагатай энд дарж танилцана уу!
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан зарчмыг хэрэгжүүлэх удирдамж
-
Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн МУТСТ эрсдлийг үнэлэх асуулга
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд санхүүгийн бус бизнес болон мэргэжилийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллагуудыг ашиглах нь дэлхий дахинд түгээмэл үзэгдэл болсон билээ.
Тиймээс дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүнийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох аюулаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл хүргүүлэх зорилгоор дараах асуулгыг Санхүүгийн мэдээллийн алба ОУВС-тай хамтран боловсрууллаа.
1) Санхүүгийн бус бизнес болон мэргэжлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцохоос сэргийлэх, үйл ажиллагаанд МУТСТ зорилгоор хяналт тавих,
2) МУТСТ олон улсын стандартын биелэлтийг хангуулах зорилготой.
Энэхүү асуулгаар санхүүгийн бус мэргэжилийн оролцогч буюу Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага мэдээлэл авахаас гадна МҮЭ өөрийн МУТС эрсдэлээ үнэлэхэд ашиглах чухал ач холбогдолтой.
МУТСТ хуульд заасан нотариатч, хуульч, нягтлан бодогч, болон үнэт эдлэл, чулуу арилжаалагч этгээдэд зориулсан асуулгыг доорх холбоосын дагуу татаж авах боломжтой.
Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч (Мон, Eng)
Үнэт метал, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч (Мон, Eng)
- “Эцсийн өмчлөгчийн тухай гарын авлага
- МУТС эрсдэлийн үнэлгээ хийх зөвлөмж