МУТСТ Үндэсний зөвлөл /ҮЗ/

Мэдээлэл шинэчилсэн огноо: 2024.09.04

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаартай захирамжаар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийн үр дүнг сайжруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг анх байгуулсан.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлого, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллах талаар зохицуулалтыг шинээр тусгасан. 

Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 17 дугаар хавсралтаар шинэчлэн батласан.

Үндэсний зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

Үндэсний зөвлөлийн чиг үүрэг

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 221.1-т заасны дагуу Үндэсний зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд Санхүүгийн мэдээллийн алба нь Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

  • Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээнд үндэслэн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, стратеги бүхий хөтөлбөрийн төслийг боловсруулах;
  • Зөвлөлийн даргаар дамжуулан Үндэсний хөтөлбөрийн төслийг эрх бүхий байгууллагад хүргүүлж, батлуулах арга хэмжээг авах;
  • Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, түүний биелэлтийг үнэлэх, дараагийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах;
  • Үндэсний хөтөлбөрийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн хөтөлбөрийг шинэчлэн батлах;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх шийдвэрийг хурлаар хэлэлцэн гаргах;
  • Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг зөвлөл жил бүр дүгнэж, Засгийн газарт хүргүүлэх;
  • Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах.

“Үндэсний зөвлөлийн ажиллах журам”-тай энд дарж танилцана уу.