Санхүүгийн мэдээллийн албаны дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөл /ХАЗ/

Мэдээлэл шинэчилсэн огноо: 2024.09.04

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ тухай хууль 2006 онд батлагдсанаар Хамтын ажиллагааны зөвлөл (ХАЗ)-ийн үйл ажиллагааг анх хуульчилсан байдаг. МУТСТ тухай хуулийн 22 дугаар зүйлд Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах үндсэн чиг үүрэг бүхий ХАЗ ажиллана гэж заасан байдаг.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 160 дугаартай тушаалаар ХАЗ-ийн ажиллах журам бүрэлдэхүүнийг батласан. Түүнээс хойш зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг хэд хэдэн удаа буюу 2014, 2017, 2019 онуудад тус тус шинэчлэн баталж байсан. “Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журам”-тай энд дарж танилцана уу.

ХАЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн

МУТСТ тухай хуулийн 22.2 дугаар зүйлд заасны дагуу ХАЗ-ийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан. Үүнд:

ХАЗ-ийн чиг үүрэг

МУТСТ тухай хуулийн 22.3-т заасны дагуу Санхүүгийн мэдээллийн алба нь ХАЗ-ийн ажлын албаны үүргийг гүйцэтгэдэг бөгөөд ХАЗ нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн  ажилладаг. Үүнд:

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох зөвлөмж, санал гаргах;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг Монгол Улсын хэмжээнд судлах, эрсдэлийн үнэлгээ хийх, үр дүнг тооцох ажиллагааг тогтмол зохион байгуулах;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээнд үндэслэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй, оновчтой зохион байгуулах талаар зөвлөмж гаргах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, үр дүнгийн талаар мэдээлэл солилцох;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагын үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж буй эсэхтэй танилцаж мөрдүүлэх талаар санал, зөвлөмж гаргах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан дүрэм, журам, хөтөлбөр, төлөвлөгөөний болон ХАЗ-өөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих, гүйцэтгэлийн явцтай танилцах, шаардлагатай бол хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардах, гүйцэтгэлийг ХАЗ-өөр хэлэлцүүлэх, хугацаатай үүрэг даалгавар өгөх, үйл ажиллагааны уялдаа холбоог хангуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг олон улсын стандарт, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 Зөвлөмжид нийцүүлэх талаар санал гарган танилцуулах;
  • Гишүүн байгууллагын үйл ажиллагааг үндэсний болон бүс нутаг, олон улсын байгууллагын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилтай уялдуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон нийтэд зориулсан сургалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх талаар өргөдөл, гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх;
  • Санхүүгийн мэдээллийн албаны бүтэц, зохион байгуулалт, төсөв, үйл ажиллагааны зардлын талаар санал гаргах, танилцуулах, шийдвэрлүүлэх;
  • ХАЗ-ийн дэргэдэх ажлын хэсгийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцах, хэрэгжүүлэх санал зөвлөмж, хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах;
  • ХАЗ-ийн гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-229 тушаалын дагуу ХАЗ-ийн дэргэд дараах 6 ажлын хэсэг ажиллаж байна.