Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар мэдээлэх үүрэгтэй этгээд гэдэгт:
- Банк
- Банк бус санхүүгийн байгууллага
- Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч
- Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани
- Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага
- Хадгаламж, зээлийн хоршоо
- Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага
- 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ мөнгөн дүн бүхий бэлэн мөнгөний гүйлгээнд оролцсон бол үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч
- Нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн харилцагчтай холбоотой дараах ажиллагааг бэлтгэсэн, хийсэн, эсхүл оролцсон бол
- Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах;
- Харилцагчийн хөрөнгийг удирдах;
- Банкны, хадгаламжийн, үнэт цаасны дансыг удирдах;
- Компанийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдахад зориулан хөрөнгө татах, бүрдүүлэхийг зохион байгуулах;
- Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг явуулах, удирдах, эсхүл хэлцлийн үндсэн дээр аливаа тодорхой үйл ажиллагаа явуулах, удирдах, эсхүл аж ахуйн нэгжийг худалдах, худалдан авах.