ФАТФ-ын “хар, саарал” жагсаалтад орсон улс орнууд

Дэлхийн улс орнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) олон улсын стандартыг тогтоогч байгууллага болох Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргасан Техник хэрэгжилтийн 40 Зөвлөмж болон Үр дүнтэй байдлын 11 Шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллах үүрэгтэй байдаг. Үүний хэрэгжилтийг ФАТФ-ын бүс нутгийн байгууллагаас тодорхой давтамжтайгаар харилцан үнэлж олон нийтэд нээлттэй  тайлагнадаг.

МУТСТ тогтолцоо нь стратегийн ноцтой дутагдалтай улс орнуудыг өндөр эрсдэлтэй улс орны жагсаалт буюу “хар жагсаалт”-д оруулдаг. ФАТФ-аас өөрийн нийт гишүүн болон бусад улс орнуудыг өндөр эрсдэлтэй эдгээр улсуудад нарийвчилсан таньж мэдэх үйл ажиллагаа явуулах, зарим ноцтой тохиолдолд олон улсын санхүүгийн системийг хамгаалах зорилгоор хариу арга хэмжээ авахыг уриалдаг.

Харин МУТСТ стратегийн дутагдалтай боловч эдгээр дутагдлыг арилгахаар тодорхой хугацаанд багтаан хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ФАТФ-тай идэвхитэй хамтран ажиллаж байгаа улс орнуудыг “өргөтгөсөн хяналт” буюу “саарал жагсаалт”-д оруулдаг. ФАТФ-аас эдгээр улсуудад нарийвчилсан таньж мэдэх үйл ажиллагаа явуулахыг шаарддаггүй ч улс орнууд эрсдэлд суурилсан хэлбэрээр тохирсон арга хэмжээ авахыг уриалдаг байна.

2025 оны 10 дугаар сарын байдлаар ФАТФ-ын “хар, саарал” жагсаалтад багтсан улс орнууд:

Хариу арга хэмжээ авах өндөр эрсдэлтэй улс орнууд (хар жагсаалт):

  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
  • Иран
  • Мьянмар

Өргөтгөсөн хяналтад орсон улс орнууд (саарал жагсаалт):

  • Алжир
  • Ангол
  • Болив
  • Болгар
  • Камерун
  • Кот-д'Ивуар
  • Конго
  • Гаити
  • Кени
  • Лаос 
  • Ливан
  • Монако
  • Намиби
  • Непал
  • Өмнөд Судан
  • Сири
  • Венесуэл
  • Вьетнам
  • Виржинийн Арлууд
  • Йемен