№ | Гэрээ, конвенц | Зорилго | Батлагдсан огноо | Монгол Улс нэгдэн орсон огноо |
---|---|---|---|---|
1 |
Авлигын эсрэг НҮБ-ын конвенц |
Авлигаас илүү үр ашигтай бөгөөд үр дүнтэйгээр урьдчилан сэргийлж, тэмцэх арга хэмжээг дэмжих, бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх болон хууль бусаар олж авсан хөрөнгийг буцаах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, техник туслалцааг хөгжүүлэх, хөнгөвчлөх, дэмжих; нийтийн хэрэг эрхлэх, нийтийн өмчийг шударга, хариуцлагатай, зохистой удирдан зохион байгуулахыг дэмжих |
2003.10.31 |
2005.10.27 |
2 |
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц |
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс илүү үр дүнтэй урьдчилан сэргийлэх болон түүнтэй тэмцэх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх |
2000.11.15 |
2008.06.27 |
Галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, эд анги болон галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэх, үйлдвэрлэхийн эсрэг протокол |
Галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, эд анги болон галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэх, үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх болон таслан зогсоох зорилгоор оролцогч улс хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөнгөвчлөх болон бэхжүүлэх |
2001.05.31 | 2008.06.27 | |
Шилжин суурьшигчдыг газраар, далайгаар болон агаараар хууль бусаар оруулахын эсрэг протокол |
Шилжин суурьшигчдыг хууль бус оруулахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх болон оролцогч улс хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хууль бус оруулсан шилжин суурьшигчдын эрхийг хамгаалах |
2000.11.15 |
2008.06.27 |
|
Хүн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протокол |
Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд тусгайлан анхаарал тавих, хүн худалдаалах хэргийн хохирогчдын хүний эрхийг бүрэн хүндлэн тэднийг хамгаалах, туслалцаа үзүүлэх болон эдгээр зорилтод хүрэх үүднээс оролцогч улс хоорондын хамтын ажиллагааг дэмжих |
2000.11.15 |
2008.06.27 |
|
3 |
Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын конвенц |
Терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг хязгаарлах, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг дэмжих |
1999.12.09 |
2004.02.25 |
4 |
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын конвенц |
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой олон төрлийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой. Талууд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ өөрийн дотоодын хууль тогтоомжийн тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хуулийн болон захиргааны шаардлагатай арга хэмжээ авна. |
1988.12.20 |
2003.06. |