МӨНГӨ УГААХ ГЭЖ ЮУ ВЭ?
Олон улсын стандартад мөнгө угаах (money laundering) үйлдлийг дараах байдлаар тодорхойлсон байдаг (Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенци, Палермо, 2000 он):
- (i) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл эрх зүйн үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;
- (ii) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах;
- (iii) тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах;
- (iv) мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх гэж тодорхойлсон байдаг.
Мөнгө угаахтай тэмцэх тогтолцооны давуу талууд (банкны мэдээлэлд нэвтрэх, харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор сурталчлах гэх мэт)-ыг ашиглаж тэдгээр үндсэн, нөхцөлдүүлэгч гэмт хэргүүдийг олж илрүүлж байсан тохиолдол цөөнгүй ажээ. Түүнчлэн, энэ тогтолцоог мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнд хойрго хандсан банк, санхүүгийн байгууллагуудад хариуцлага тооцох хэлбэрээр өргөн хэрэглэдэг.
Дараах зураг дээр мөнгө угаах үе шатуудыг үзүүлсэн байна:
ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ?
Терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь терроризм үйлдэхээр санаархаж, төлөвлөж эсхүл оролцох гэж буй хувь хүн, байгууллага болон бусад этгээдэд зориулан хууль ёсны болон хууль бус хөр өнгө, орлогыг хуримтлуулах, шилжүүлэх, зарцуулах үйл ажиллагаа юм.
Терроризмыг ихэвчлэн дараах эх үүсвэрээс олсон орлогоор санхүүжүүлдэг. Үүнд:
Мөнгө угаах нь хууль бус, гэмт хэргийн гаралтай хөрөнгийг хууль ёсны салбараар дамжуулан хууль бус гарал үүслийг нууж эцсийн үр шимийг хүртэх шунахайн сэдэлтэй үйлдэгддэг бол терроризмыг санхүүжүүлэх нь хууль ёсны эсхүл хууль бусаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг далдалж террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор үйлдэгддэг. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх нь мөнгөний гарал үүсэл, зорилго, сэдлээрээ ялгаатай ч мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах, хувиргах болон байршуулах арга хэлбэрээрээ ижил төстэй.