Эгмонт бүлэг

Мэдээлэл шинэчилсэн: 2024 он

Эгмонт бүлэг нь дэлхийн 177 улсын Санхүүгийн мэдээллийн албадын нэгдсэн олон улсын байгууллага юм. Монгол Улс 2009 онд тус бүлгийн гишүүнээр элссэн. Эгмонт бүлэг нь гишүүн Санхүүгийн мэдээллийн албадын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Санхүүгийн мэдээллийн алба хооронд мэдлэг, туршлага, мэдээлэл солилцох боломжоор хангадаг. Эгмонт бүлгийн гишүүн байгууллагууд ижил төстэй чиг үүрэг хэрэгжүүлдэг гадаад улсын байгууллагууд (СМА)-тай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үр дүнтэй мэдээлэл солилцож хамтран ажиллах, улмаар энэ төрлийн гэмт хэргийг шалгаж тогтоох, шийдвэрлэх, хөрөнгө буцаах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх олон улсын стандарт болох ФАТФ-ын 40 Зөвлөмж, Эгмонт бүлгийн дүрэм болон мэдээлэл солилцох үндсэн зарчмуудын дагуу Эгмонт бүлгийн гишүүн СМА-тай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна.

Эгмонт бүлгийн гишүүн орнууд: