Монголбанк

Буцах

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс “Типологийн семинар”-ыг онлайнаар зохион байгууллаа.

Огноо: 2021/02/09

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг нь гишүүн орнуудын хүрээнд жил бүр “Типологийн семинар”-ыг зохион байгуулдаг. Уг семинараар төлөөлөгчид тухайн жилд гарсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой жишээ, кейсүүдийг хэлэлцэн, өөрсдийн туршлага, мэдлэгийг солилцдог юм. 

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны семинарыг онлайнаар зохион байгуулсан бөгөөд семинарт нийтдээ 41 орны төлөөлөгчдөөс гадна Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ), Эгмонт групп, ФАТФ-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг, Номхон далайн арлуудын Цагдаагийн удирдлагуудын газар болон Номхон далайн арлуудын хуулийн мэргэжилтнүүдийн холбоо гэх мэт олон улсын байгууллагуудын төлөөлөгчид хамрагдлаа. Монгол Улсаас Санхүүгийн мэдээллийн алба энэ семинарт голлон хамрагддаг бөгөөд энэ жилийн хувьд Монголбанк, Терроризмтой тэмцэх зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгчид хамтран оролцов.

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн уг семинарт голчлон “Гадаадын террорист тэмцэгчдид” болон “Дижитал бүртгэл ба харилцагчийг таньж мэдэх нь” зэрэг сэдвүүрээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцов.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.