Буцах

Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүрэг

  • Мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээлэл хүлээн авах, мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх
  • Мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагад шилжүүлэх шалгуулах
  • Сэжигтэй гүйлгээнд хийсэн дүн шинжилгээний талаарх ерөнхий мэдээлэл, нийтлэг хэв шинж, арга хэлбэрийн талаар тогтмол мэдээлэх
  • Сэжигтэй гүлйгээг илрүүлэх, хянах аргачлал боловсруулж мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар статистик гаргах, хяналт шалгалт хийх, эрх бүхий бусад этгээдээр хяналт шалгалт хийлгэх
  • Хориг арга хэмжээний жагсаалтыг мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг нь зохион байгуулах
  • Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх, уг үнэлгээний үр дүнд суурилсан үндэсний стратеги боловсруулах, уг стратегийг Хамтын ажиллагааны зөвлөлөөр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах
  • Гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах замаар арга хэмжээг зохион байгуулах