Буцах

Мэдээллийн технологи


 

GoAML программ хангамжийн тухай

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас харгалзан үзэж улс орнуудын МУТСТ чадавхийг ахиулах, МУТСТ үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх үүднээс GoAML хэрэглээний програмыг Санхүүгийн мэдээллийн албадуудад тусгайлан зориулж боловсруулсан. Энэхүү goAML прорамм нь мэдээлэл цуглуулах, дүрэмд суурилсан дүн шинжилгээ хийх, эрсдэлийг үнэлэх, хууль сахиулах байгууллагуудад чиглэл өгөх, мэдээллийг түргэн шуурхай хүргүүлэх зориулалттай юм. Өдгөө goAML программыг Мексик, Шинэ Зеланд, Ирланд, Люксембург, Балба зэрэг дэлхийн 50 гаруй улс оронд ашиглаж байгаа.

GoAML программ хангамжийн онцлог

Өгөгдөл цуглуулах бүрэлдэхүүн хэсэг нь мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд мэдээ, тайлангаа (UTRs, STRs, CTRs, EFTRs) цахим хэлбэрээр хүргүүлэх боломжийг олгоно. Тайланг офлайн (XML өгөгдлийн солилцоо, тухайлбал цахим шуудангийн хавсралт, CD, гадны хатуу диск зэрэг), онлайн (XML өгөгдлийн мессежийг шууд ачааллах замаар) эсвэл Санхүүгийн мэдээллийн албаны цахим хуудсан дээрхи онлайн маягт бөглөх, илгээх хэлбэрээр хүргүүлж болно.

GoAML програм хангамжийн үйлдлүүд: