Буцах

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)



Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) нь олон улсын санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхээс сэргийлэх бодлого боловсруулж, дэлгэрүүлэх үүрэг бүхий засгийн газар хоорондын, хараат бус байгууллага юм.

ФАТФ нь Их долоогийн уулзалтаар 1989 онд байгуулагдсан, 35 өндөр хөгжилтэй улс, 2 бүс нутгийн холбоо гишүүдээс бүрддэг бөгөөд бүс нутгийн байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

ФАТФ-аас гишүүн улс орнуудын МУТСТ тогтолцоог тодорхой хугацааны давтамжтайгаар үнэлж хянадаг. ФАТФ-ын Харилцан үнэлгээ нь 2012 онд баталсан 40 Зөвлөмжийн дагуу Техникийн хэрэгжилт (хууль, эрх зүй болон үйл ажиллагааны тогтолцоо) болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг үнэлдэг.