Буцах

Үндэсний зөвлөл


Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаартай захирамжаар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийн үр дүнг сайжруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг анх байгуулсан.

Монгол улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баталсан ба тус өөрчлөлтөөр Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа болон бүрэлдэхүүний зохицуулалтыг тусган Монгол Улсын ерөнхий сайдын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаар захирамжаар Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж Хууль зүй, дотоод хэргийн сайд даргалах болсон.

Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн:


Үндэсний зөвлөл нь дараах чиг үүргийн дагуу ажиллана. Үүнд:

  • Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах;
  • Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах.

Үндэсний зөвлөлийн гол хийгдсэн ажлуудын талаар Санхүүгийн мэдээллийн албаны жилийн тайлангаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Зураг: Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн хамтын ажиллагааны бүтэц

“Үндэсний зөвлөлийн ажиллах журам”-тай энд дарж танилцана уу.