Буцах

Хамтын ажиллагааны зөвлөл


Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөл ажиллана.

Хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүн

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 2006 онд батлагдаж Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг анх хуульд тусгасан байдаг. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 160 дугаартай тушаалаар Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журам бүрэлдэхүүнийг анх батласан. Түүнээс хойш зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг хэд хэдэн удаа шинэчлэн баталж байсныг доорх жагсаалтад харууллаа. Үүнд:

  • 2014 онд: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалаар ХАЗ-ийн ажиллах журмыг шинэчлэхдээ ХАЗ-ийн чиг үүргийг өргөжүүлж, ХАЗ-ийн бүрэлдэхүүнд орж ажиллах гишүүн байгууллагуудыг тусгав. Мөн ХАЗ-ийг 2 жилийн хугацаатай ээлжлэн даргалдаг байсныг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Тагнуулын ерөнхий газар 1 жилийн хугацаатайгаар ээлжлэн удирдахаар болов.
  • 2017 онд: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А-115 дугаартай тушаалаар Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журмыг дахин шинэчилж зөвлөлийн бүрэлдэхүүнд шүүх байгууллагын төлөөллийг оролцуулдаг болов. Түүнчлэн Хамтын ажиллагааны зөвлөлийн хуралд оролцох гишүүдийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс гишүүдэд олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлэв.
  • 2019 онд: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А-229 дугаартай тушаалаар Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журмыг дахин шинэчилж зөвлөлийн доор ажиллах ажлын хэсэг, түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусган Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүдээс гадна ажлын хэсгийн гишүүдэд хуралд оролцсон байдал, хурлын ирц, идэвхийг үндэслэн улирал бүр урамшуулал олгох зохицуулалтыг нэмж оруулав. Түүнчлэн зөвлөлийн бүрэлдэхүүнд Терроризмтой тэмцэх зөвлөл болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэмж оруулав.

Хамтын ажиллагааны зөвлөлийн бүтэц

МУТСТ тухай хуулийн 22.2 дугаар зүйлд заасны дагуу Хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан. Үүнд:

Хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүн

  • 1. Шүүхийн ерөнхий зөвлөл
  • 2. Улсын дээд шүүх
  • 3. Монголбанк
  • 4. Санхүүгийн мэдээллийн алба
  • 5. Гадаад харилцааны яам
  • 6. Хууль зүй, дотоод хэргийн яам
  • 7. Сангийн яам
  • 8. Улсын прокурорын ерөнхий газар
  • 9. Санхүүгийн зохицуулах хороо
  • 10. Эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага /Цагдаагийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл/
  • 11. Татварын ерөнхий газар
  • 12. Гаалийн ерөнхий газар
  • 13. Улсын бүртгэлийн ерөнхий газар

“Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журам”-тай энд дарж танилцана уу.

Үндэсний зөвлөл (ҮЗ) болон Хамтын ажиллагааны зөвлөл (ХАЗ)-ийн хуралдсан байдал (2017-2019)