Буцах

Үндэсний эрсдэлийн үнэлгээ


Үндэсний эрсдэлийн үнэлгээний зорилго бол Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг ойлгох, хууль сахиулах, зохицуулах, урьдчилан сэргийлэх байгууллагуудын хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй хуваарилах, оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар тус эрсдэлийг бууруулахад оршино.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголт, мэдлэгтэй байх нь Засгийн газар, хууль сахиулах, хяналт шалгалт, зохицуулагч байгууллагуудад энэхүү гэмт хэрэгтэй тэмцэхэд, ялангуяа тус гэмт хэргийн өндөр эрсдэлтэй салбар, газар зүйд чиглэсэн сөрөг арга хэмжээ зохион байгуулах, үр дүнтэйгээр нөөц хуваарилах, бодлого гаргахад тус дөхөмтэй байх болно.

Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 зөвлөмж)-ыг гаргасан бөгөөд тус стандартын дагуу улс орнууд Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх үүрэгтэй. Монгол Улс ФАТФ-тай төстэй бүс нутгийн байгууллага болох Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG)-т гишүүнчлэлээрээ дамжуулж уг стандартыг хэрэгжүүлэх бүрэн хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

2016 онд Монгол улс анх удаа үндэсний эрсдэлийн үнэлгээг хийсэн ба 2020 оны хувьд хоёр дах Үндэсний эрсдэлийн үнэлгээг доорхи схемийн дагуу хийж гүйцэтгэж байна. Схемийн бүтэцтэй холбоотойгоор дараах Дэд ажлын хэсгүүд ажиллана:

Үндэсний Эрсдэлийн үнэлгээний бүдүүвч зураг:

Монгол Улсын 2016 оны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний тайланг эндээс харна уу.