Хамтын ажиллагааны зөвлөлийн 2024 оны 1 дүгээр улирлын ээлжит хурал цахимаар зохион байгуулагдлаа

2024-01-25 03:00 | Мэдээ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн 2024 оны 1 дүгээр улирлын ээлжит хурал 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • Монгол Улсын 2024 оны Явцын тайланг Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт хүргүүлэх;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний анхаарах шаардлагатай ажлууд.

Хурлаар Монгол Улсын 2024 оны Явцын тайланд Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүдийн саналыг тусган Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт хүргүүлэх, зөвлөлийн 2024 оны ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулах зэрэг шийдвэрийг гаргалаа.