Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд цахим сургалт зохион байгууллаа
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид нь мэдээлэх үүрэгтэй этгээд болсонтой холбогдуулан ээлжит сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа. Сургалтад виртуал хөрөнгийн салбарын нийт 12 мэдээлэх үүрэгтэй этгээдийн 20 гаруй ажилтнууд хамрагдаж, Санхүүгийн мэдээллийн албанаас дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгөв. Үүнд:
- Сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх, сэжигтэй гүйлгээний тайланг мэдээлэх;
- ГоАМЛ платформыг ашиглах зөвлөмж, бүртгэлийг удирдах, тайлан мэдээлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудал.
Санхүүгийн мэдээллийн албанаас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт зориулсан баримт бичгүүдийг салбарын онцлогт нийцүүлэн боловсруулж, холбогдох мэдээ, мэдээллийг өгч ажиллаж байгаа төдийгүй, цаашид ч мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, цаашдын чиг хандлагыг таниулах соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгууллахаар төлөвлөж байна.