Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

2024-05-08 15:00 | Мэдээ

Хамтын ажиллагааны зөвлөлийн 2024 оны 2 дугаар улирлын ээлжит хурал 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны 1-р улирлын биелэлтийн тухай;
  • Хамтын ажиллагааны зөвлөлийн 2024 онд хэрэгжүүлэх ажлын батлагдсан төлөвлөгөөг танилцуулах тухай;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай.

Хурлаар зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд мэдээллийг хурдан, шуурхай солилцох боломжийг судлах, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрийг гаргалаа.