Үндэсний зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа

2024-05-06 15:00 | Мэдээ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд зохион байгуулагдаж, хурлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр удирдан явуулав. Хурлаар дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцүүллээ. Үүнд:

  • Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтад оролцсон тухай болон Монгол Улсын 2024 оны Явцын тайланг хүргүүлсэн тухай;
  • Олон улсад авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний тухай өнөөгийн нөхцөл байдал;
  • Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх чиглэлээр шинээр үүсч буй аюул занал болон эрсдэлийн тухай;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хэмжээнд хэрэгжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2023 оны биелэлт, бусад шийдвэрлэх шаардлагатай асуудлууд;
  • “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг  хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд өөрчлөлт оруулах тухай;
  • Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн ажлын албанд Монгол Улсыг өргөтгөсөн хяналтаас гаргах тухай хүсэлт хүргүүлэх асуудлаар Хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаас гарсан саналыг танилцуулж шийдвэрлүүлэх.

Хурлаар Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг гаргах, Үндэсний хэмжээнд хэрэгжих “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” хөтөлбөрт өөрчлөлт оруулах тушаалын төслийг дэмжиж, тус хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрийг гаргалаа.