Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас улс орнуудын санхүүгийн зэрэгцээ мөрдөн шалгах үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор цахим сургалт зохион байгуулагдлаа

2024-05-27 09:00 | Мэдээ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас улс орнуудын санхүүгийн зэрэгцээ мөрдөн шалгах үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Санхүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа”, “Нотлох баримтын стандарт, мөнгө угаах гэмт хэргийн шилдэг туршлага”, “Олон улсын мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтуудыг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, 3 дугаар сарын 21-ний өдөр болон 5 дугаар сарын 6-ны өдөр тус тус зохион байгуулав. Сургалт дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа:

  • Олон улсын төлбөр тооцоотой холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагааны стратеги боловсруулахад ашиглагдах зөвлөмжүүд;
  • Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгалтад нотлох баримт цуглуулах албан ба албан бус олон улсын хамтын ажиллагааны механизмын тухай;
  • Мөнгө угаах гэмт хэргийн параллель мөрдөн шалгах үйл явцад гарч буй саад бэрхшээл ба сайн туршлагын тухай;
  • Мөнгө угаах гэмт хэргийн яллах ажиллагаа ба түүний хөрөнгө буцаан авах стратеги хоорондын хамаарлын тухай;
  • Байгууллага хоорондын зохицуулалтын механизмын ач холбогдлын тухай;
  • Мөнгө угаах гэмт хэргийг нотлоход шаардагдах зорилго, мэдлэг, бодит нөхцөл байдлаас хэрхэн дүгнэлт хийх тухай;
  • Олон янзаар (Дан мөнгө угаах гэмт хэрэг/ Гуравдагч этгээдийг ашиглан мөнгө угаах/ Өөрөө мөнгө угаах гэмт хэрэг) үйлдсэн мөнгө угаах гэмт хэргийг яллах ажиллагааны саад бэрхшээл ба сайн туршлагын тухай.