Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс “Их авлига” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа

2024-05-30 01:00 | Мэдээ

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зориулсан “Их авлига” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.  

Сургалтаар ихээхэн хэмжээтэй, улс төрд нөлөө бүхий этгээдийн оролцоотой авлигын хэргүүд, олон улсын хамтын ажиллагаа болон энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах туршлагын тухай танилцууллаа. Энэхүү сургалтад Монголбанк, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын нийт 20 орчим төлөөлөл хамрагдав.