Санхүүгийн мэдээллийн албаны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” боллоо
Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Судалгаа дүн шинжилгээний ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр оюутнуудын дунд зарласан “Эрдэм шинжилгээний бага хурал”-ын II шатны шалгаруулалт 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.
Энэ жилийн хувьд Монгол Улсын 8 их сургуулийн оюутнуудаас нийт 40 гаруй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хүлээж авч, эцсийн шатанд 11 шилдэг бүтээл шалгарсан бөгөөд хурлын цар хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөллүүд оролцон, шилдэг 5 бүтээлийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан юм.
Эрдэм шинжилгээний хуралд байр эзэлсэн бүтээлүүд:
Тэргүүн байр: М. Тэргэл, Б. Номундарь (МУИС, Хууль зүйн сургууль)
Цахим орчин дахь залилах гэмт хэргийг бууруулах олон улсын сайн туршлага
Дэд байр: Т.Биндэръяа (МУИС, Бизнесийн сургууль), Б.Амарбаясгалан (ИХИС)
Гуравдугаар байр: Д.Өсөхжаргал С. Хулан, Ц. Мишээл (СЭЗИС)
Мөнгө угаах эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүчин зүйлсийн шинжилгээ /Банкны ажилтны жишээн дээр/
Тусгай байр: Н.Мөнхцэцэг Г.Болор-эрдэнэ (СЭЗИС)
Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн тулгамдаж буй асуудал
Тусгай байр: Л.Болормаа Т.Мөнхзаяа О.Маралмаа (МУИС, Хууль зүйн сургууль)