Хориг арга хэмжээтэй холбоотой цахим сургалт зохион байгуулагдлаа
АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр Санхүүгийн үйлчилгээний сайн дурын корпус (Financial Services Volunteer Corps)-аас АНУ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний талаарх цахим сургалтыг 2024 оны 6 дугаар сарын 18 болон 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад нийт банкууд болон Монголбанкны 40 орчим төлөөлөл хамрагдав.
Сургалтаар Санхүүгийн үйлчилгээний сайн дурын корпусын зөвлөхүүд АНУ-ын хориг арга хэмжээний хамрах хүрээ, хоёрдогч хориг, цаашид анхаарах асуудлууд, эрсдэл өндөртэй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, банкуудын сонирхсон асуултад хариуллаа.