“МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА
Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, олон улсын сайн туршлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, мэдээлэл солилцох, нийтийн хүртээл болгох зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Азийн сан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Иймд эрхэм хуульч, эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд Та бүхнийг олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Хурлын удирдамжтай энд дарж танилцана уу.