Шүүгч нарыг мэргэшүүлэх сургалт

2024-04-30 10:00 | Дотоод сургалт

Санхүүгийн мэдээллийн алба нь Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн болон АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны зөвлөхтэй хамтран “Хилийн чанадаас санхүүгийн эсвэл цахим нотлох баримтыг олж авахтай холбоотой тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд, шийдлүүд ба шүүх хуралдааны явцад олж авсан нотлох баримтыг зохистой ашиглах нь” сэдэвт сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулна.

ургалтаар шүүгч нарт цахим болон санхүүгийн нотлох баримтыг хилийн чанадаас олж авах үйл явц, нотлох баримтыг бүрдүүлэх, ашиглах, хадгалах, зохих ёсоор тайлагнан танилцуулах нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига гэх мэт санхүүгийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлж болохыг хэлэлцэх юм.