Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын“Санхүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалт
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас улс орнуудын санхүүгийн зэрэгцээ мөрдөн шалгах үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор цахим сургалтыг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна. Сургалтаар дараах сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийх юм. Үүнд:
- Мөнгө угаах гэмт хэргийн параллель мөрдөн шалгах үйл явцад гарч буй саад бэрхшээл ба сайн туршлагын тухай;
- Мөнгө угаах гэмт хэргийн яллах ажиллагаа ба түүний хөрөнгө буцаан авах стратеги хоорондын хамаарлын тухай.