МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ хуульд нэмэлт өөрчлөлт орлоо
Монгол Улсын Их Хурлаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг 2024 оны 06 дугаар сарын 05-нд өдөр баталлаа.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр, нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан таньж мэдэх үүрэгтэй” гэсэн өөрчлөлт орсон байна.
Мөн тус хуулийн 5.15-т харилцагчийг таньж мэдэх, холбогдох арга хэмжээг авахдаа нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан таньж, баталгаажуулж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд хүн, хуулийн этгээдээс цахим баримт бичгийг гаргуулан авч болно гэсэн шинэ заалт нэмэгдсэн байна.
Энэхүү нэмэлт өөрчлөлт нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээлттэй болсон тул мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн тус хуулийн өөрчлөлттэй энд дарж танилцана уу.