ФАТФ-аас 2024 оны 11 дүгээр сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний гарын авлагыг нийтэллээ

2024-11-14 00:00 | Мэдээ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг ойлгох нь ФАТФ-ын үндсэн зарчим болох эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх үндсэн суурь юм. Аливаа улс орны хувьд эрсдэлийн талаарх үнэн зөв, сүүлийн үеийн ойлголттой байх нь чухал. Ингэхдээ тогтмол хувьсан өөрчлөгдөж буй гадны хүчин зүйлсийг авч үзэх, шинээр үүсч буй нөхцөл байдал, мэдээллийг үнэлэх, гарч болзошгүй эрсдэлийг тодорхойлох шаардлагатай байдаг. Улс орнууд ийнхүү эрсдэлийг ойлгох нэг үндсэн арга нь Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх явдал юм.

Үүнтэй холбогдуулан ФАТФ-аас өөрийн гишүүн болон бүс нутгийн байгууллагын 90 орчим улс орнуудын туршлага, олон нийтээс авсан санал асуулгын хүрээнд 500 гаруй этгээдээс ирүүлсэн саналд үндэслэн Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх гарын авлагыг боловсруулж, 2024 оны 11 дүгээр сард нийтэлжээ.

Улс орнууд өөрийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, ФАТФ-ын сүлжээн дэх улс орнуудын сайн туршлагад нийцүүлэхэд энэхүү гарын авлага тусална.

Гарын авлагатай энд дарж дэлгэрэнгүй танилцана уу.