Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

2024-11-15 02:02 | Мэдээ

Хамтын ажиллагааны зөвлөл (ХАЗ)-ийн 2024 оны ээлжит хурал 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг танилцууллаа. Үүнд:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны биелэлт;
  • ХАЗ-ийн дэргэдэх дэд ажлын хэсгүүдийн хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний биелэлт;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний батлагдсан нэмэлт, өөрчлөлт;
  • Монгол Улс Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтад оролцсон тухай;
  • Мэдээлэх үүрэгтэй этгээд, төрийн байгууллагуудад зориулсан сургалтын платформ;
  • ХАЗ-ийн хурлаар МУТС, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэл, шинээр үүсч буй аюул занал болон эрсдэлийг бууруулах, удирдах ажлыг үйл ажиллагааны түвшинд зохион байгуулах тухай.

Түүнчлэн хууль эрх зүйн шинэтгэлийг хийх хэрэгцээ шаардлага болон Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх тухай Үндэсний зөвлөлийн хурлаар танилцуулах, Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн дагуу МУТС болон ҮОХЗДС тогтолцооны үр дүнтэй байдлын үнэлгээг хийх ажлын хэсгийг Үндэсний зөвлөлөөр байгуулах, ХАЗ-ийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гишүүн байгууллагуудаас авах зэрэг шийдвэрийг гаргалаа.