“Эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцохыг урьж байна
Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас их дээд сургуулийн оюутнууд болон эрдэмтэн судлаачдыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад уриалан сэдэлжүүлэх, дэмжих, бүтээлийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлогын шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Хуралд оролцох судалгааны бүтээлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна.
Уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.