Хамтын ажиллагааны зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа

2025-01-31 14:02 | Мэдээ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа. Хурлаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны биелэлтийн талаар танилцууллаа. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл ФАТФ-ын дэргэдэх Олон улсын бүлэгт ажилласан туршлагаа хуваалцав.

Мөн дараах асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргав. Үүнд:

  • Монгол Улсын 2025 оны Явцын тайланг Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт хүргүүлэх;
  • Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх дэд ажлын хэсгүүдийн ажлын төлөвлөгөөг шинэчлэх;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулах;
  • Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тус тус шийдвэрлэлээ.