Хамтын ажиллагааны зөвлөлийн хурал 2025 оны 2-р улирлын ээлжит хурал зохион байгуулагдлаа
Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Үндэсний эрсдэлийн үнэлгээний явц болон хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг дутагдлын талаар танилцууллаа.
Түүнчлэн, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан хэрэгжилт хангалтгүй ажлуудыг эрчимжүүлэх, Үндэсний эрсдэлийн үнэлгээнд шинээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн эрсдэлийн үнэлгээг нэмэх, Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг батлах болон бусад шийдвэрийг гаргав.