“Монгол Улсын харилцан үнэлгээ ба шүүх эрх мэдлийн байгууллага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Санхүүгийн мэдээллийн алба 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дүүргүүдийн Эрүү болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдэд зориулан Монгол Улсын дараагийн Харилцан үнэлгээнд шүүх эрх мэдлийн байгууллагын үүрэг оролцооны талаар сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр Санхүүгийн мэдээллийн албанаас дараах сэдвүүдээр танилцуулга хийв. Үүнд:
- Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмж стандарт
- Монгол Улсын Харилцан үнэлгээ, Үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүн
- Монгол Улсын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо, шүүх эрх мэдлийн байгууллагын үүрэг оролцоо
- Санхүүгийн мэдээллийн албаны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь үүрэг оролцоо
Мөн мөнгө угаах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэхтэй холбоотой шүүгчдийн туршлага, учирч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.