Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсгийн хоёр дахь хурал зохион байгуулагдлаа

2025-05-23 17:28 | Мэдээ

Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийн хоёр дахь хурал 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг ажлын хэсэг нь Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан бөгөөд үнэлгээний үйл ажиллагааг зохион байгуулах, удирдан чиглүүлэх үүрэгтэй юм.

Хурлын үеэр 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/171 дүгээр тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцэн, батлахаар шийдвэрлэлээ. Дэд ажлын хэсгүүд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх зорилгоор Дэлхийн банкны аргачлал ашиглан дата мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах зэрэг үндсэн чиг үүрэгтэй.